Орос Кино, Дуу, Нэвтрүүлэг

Орос хэлтэй болон Орос оронд элэгтэй бүх хүмүүст зориулав

Возвращение блудного попугая или Попугай Кеша (Бүх Анги!!!)

2009-01-06 17:04

За та нарыгаа хүүхэлдэйн киногоор бөмбөгднө өө өнөөдөр. Бүгдээрээ хүүхэд насандаа эргэж очицгооё. Эмэгтэй нь хүүхэлдэйгээ бариад, Эрэгтэй нь машинаа чирээд тоглоцгооё. эхэхэ. Миний сэтгэлд бас нэгэн хүүхэлдэйн киноны дүр тодоос тод хоногшин үлдсэн юм. Энэ бол яалт ч үгүй зөрүүд гөжүүд Кеша тоть юм. Та нар ч гэсэн санаж байна уу ? Ингээд энэ удаа та бүхэндээ Возврашение блудного попугая хэмээх нийтдээ 3-н хэсэгтэй нэгэн хөөрхөн киног хүргэх гэж байна. Зөвлөлт Холбоот Улс бутрахаас өмнөх, Cоюзмультфильм хэмээх нүсэр айл нурахаас өмнөх, советский мультикуудын сүүлчийн бүтээгдэхүүнүүдийн нэг бол яалт ч үгүй энэ хүүхэлдэйн кино юм.
Ангилал : http://opoc.miniih.com/index.php//home/category/4 | Нийтэлсэн : Tsegmee | Уншсан (4437) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.